Иов 25 - Ариун Библи 2013Билдадын үг: Бурханы өмнө хүн зөвт бус 1 Дараа нь шух хүн Билдад хариулж, 2 —Хаанчлал хийгээд аюумшиг нь Өөрийн өндөрлөгт амар амгаланг тогтоодог Түүнийх. 3 Түүний цэрэгт тоо хэмжээ гэж бий юү? Түүний гэрэл хэний дээр өргөгддөггүй вэ? 4 Тэгвэл хүн хэрхэн Бурханы хувьд зөвт байж чадах вэ? Эмэгтэйгээс төрсөн тэрээр яаж цэвэр байж чадах вэ? 5 Харагтун, хэрэв Түүний мэлмийд сар гэрэлгүй, одод ч цэвэр биш бол 6 Авгалдай мэт хүмүүн, өт мэт хүний хүү ямар байх вэ! гэв. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)