Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Иошуа 19 - Ариун Библи 2013


Симеоны нутаг дэвсгэр

1 Хоёр дахь шавга Симеонд буюу Симеоны хөвгүүдийн овог дээр тэдний ургуудынх нь дагуу буув. Тэдний өв нь Иудагийн хөвгүүдийн овгийн өв болох газар нутаг дунд байлаа.

2 Тийнхүү тэд өв болгон Беершеба буюу Шеба, Молада,

3 Хазар-шуал, Бала, Езем,

4 Елтолад, Бетул, Хорма,

5 Зиклаг, Бет-маркабот, Хазар-суса,

6 Бет-лебаот, Шарухен зэрэг арван гурван хотыг тосгодынх нь хамт,

7 мөн Аин, Риммон, Етер, Ашан зэрэг дөрвөн хотыг тосгодынх нь хамт,

8 мөн Баалат-беер, Негевийн Рама хүртэл, эдгээр хотын эргэн тойрон дахь бүх тосгоныг авав. Энэ нь Симеоны хөвгүүдийн овгийн бүх ургийн дагуух өв байлаа.

9 Симеоны хөвгүүдийн өв нь Иудагийн хөвгүүдийн хувиас ногдсон байв. Учир нь Иудагийн хөвгүүдийн хувь ногдол хэрэгцээнээс нь илүү байв. Ийнхүү Симеоны хөвгүүд Иудагийн өв болсон газар нутгийн гол дунд өв залгамжлалаа хүлээн авав.


Зебулуны нутаг дэвсгэр

10 Гурав дахь шавга Зебулуны хөвгүүдэд ургийнх нь дагуу буулаа. Тэдний өвийн нутаг нь Саридыг хүртэл байв.

11 Тэгээд хилийн шугам нь баруун тийш зүглэн Марала уруу явж, Даббешетийг шүргэн, Иокнеамын урд орших горхинд хүрчээ.

12 Улмаар Саридаас зүүн тийш наран мандах зүг уруу Хислот-таборын хил хүртэл эргэн, цаашаа Даберат уруу үргэлжлэн, Иафиа уруу өгссөн байлаа.

13 Эндээс хил зүүн тийш наран мандах зүг уруу Гат-хефер болон Ет-казин уруу үргэлжлэн, Неа уруу чиглэсэн Риммон уруу сунасан байв.

14 Уг хил хойд зүгт Ханнатон уруу тойрон дугуйрч, Ифтахелын хөндийд ирэн төгсөж байлаа.

15 Мөн үүнд Катта, Нахалал, Шимрон, Идала, Бетлехем гээд арван хоёр хот, тосгодынхоо хамт багтсан байлаа.

16 Эдгээр хот, тосгодынхоо хамт Зебулуны хөвгүүдийн ургийнх нь дагуух өв нь байлаа.


Иссахарын нутаг дэвсгэр

17 Дөрөв дэх шавга Иссахарт буюу ургийнх нь дагуу Иссахарын хөвгүүдэд буув.

18 Тэдний бүс нутагт нь Иезреелийг хамран Хесуллот, Шунем,

19 Хафараим, Шион ба Анахарат,

20 Раббит, Кишион, Ебез,

21 Ремет, Ен-ганним, Ен-хадда, Бет-паззезийг багтааж байв.

22 Мөн уг хил Табор, Шахазума, Бет-шемешт хүрч, тэдний хил Иорданд ирээд төгссөн байв. Энд арван зургаан хот нь тосгодтойгоо хамт байлаа.

23 Эдгээр хотууд тосгодтойгоо хамт Иссахарын хөвгүүдийн овгийн, ургуудынх нь дагуух өв нь байлаа.


Ашерын нутаг дэвсгэр

24 Тав дахь шавга Ашерын хөвгүүдийн овогт ургуудынх нь дагуу буув.

25 Тэдний нутаг нь Хелкат, Хали, Бетен, Ахшаф,

26 Алламмелех, Амад, Мишал нар байсан ба энэ нь баруун зүгт Кармел болон Шихор-либнатад хүрч байлаа.

27 Мөн энэ нь зүүн зүг уруу Бет-дагон уруу чиглэн эргэж, Зебулунд хүрээд, мөн Бет-емек ба Неиелийн хойд зүгт Ифтахелын хөндийг дайран зүүн тийш Кабулд хүрч,

28 Еброн, Рехоб, Хаммон, Кана болон бүр Их Сидоныг хүртэл үргэлжилж байв.

29 Уг хилийн шугам Рама уруу чиглэн эргэж, мөн Тирийн бэхлэгдсэн хотод хүрээд, Хоса уруу эргэж, Ахзибын бүс нутаг дахь тэнгист ирж төгсөж байв.

30 Энд бас Умма, Афек, Рехоб зэрэг хорин хоёр хот нь тосгодтойгоо хамт байлаа.

31 Эдгээр хотууд тосгодынхоо хамт Ашерын хөвгүүдийн овгийн, ургуудынх нь дагуух өв байлаа.


Нафталийн нутаг дэвсгэр

32 Зургаа дахь шавга ургуудынх нь дагуу Нафталийн хөвгүүдэд буув.

33 Тэдний хил нь Хелефээс Заананним дахь царс болон, Адами-некеб, Иабнеелээс эхлэн Лаккумд хүрч, Иордан дээр ирэн төгсөж байв.

34 Эндээс хил баруун тийш Азнот-табор уруу эргэж явсаар, Хуккок уруу үргэлжлэн, өмнө зүгт Зебулунд хүрч очин мөн баруун зүгт Ашерт хүрээд, зүүн зүгт Иорданы дэргэдэх Иудад хүрсэн байлаа.

35 Бэхлэгдсэн хотууд нь Зиддим, Зер, Хаммат, Раккат, Хиннерет,

36 Адама, Рама, Хазор,

37 Кедеш, Едреи, Ен-хазор,

38 Иирон, Мигдал-ел, Хорем, Бет-анат, Бет-шемеш зэрэг арван есөн хот нь тосгодтойгоо хамт байлаа.

39 Эдгээр хотууд тосгодынхоо хамт Нафталийн хөвгүүдийн овгийн, ургуудынх нь дагуух өв байлаа.


Даны нутаг дэвсгэр

40 Долоо дахь шавга ургуудынх нь дагуу Даны хөвгүүдийн овогт буув.

41 Тэдний өвийн газар нутаг нь Зора, Ештаол, Ир-шемеш,

42 Шаалаббин, Аиалон, Итла,

43 Елон, Тимна, Екрон,

44 Елтеке, Гиббетон, Баалат,

45 Иехүд, Бене-берак, Гат-риммон,

46 Ме-иаркон, Раккон, Иоппагийн харалдаах бүс нутгийг хамарч байв.

47 Гэтэл Даны хөвгүүдийн нутаг нь тэднээс алдагдахад Даны хөвгүүд явж, Лешемтэй дайтан, түүнийг илдний ирээр цохин, эзлэн авсны дараа тэд эзэмшилээ болгож тэнд суурьшив. Тэд Лешемийг өөрсдийн өвөг эцэг Даны нэрээр Дан хэмээн нэрлэв.

48 Эдгээр хотууд тосгодынхоо хамт Даны хөвгүүдийн овгийн, ургуудынх нь дагуу өв нь байлаа.


Иошуагийн өв

49 Бүх газрыг хил хязгааруудаар нь хуваарилж дуусаад Израилийн хөвгүүд Нуны хүү Иошуад өөрсдийн дунд нэгэн өвийг өгөв.

50 ЭЗЭНий тушаалын дагуу тэд Иошуад өөрийнх нь хүсэн гуйсан Ефраимын ууланд орших Тимнат-сера хотыг өгсөнд, тэрээр хот босгон барьж, тэндээ суурьшив.

51 Энэ газрууд нь Шилод, ЭЗЭНий өмнө, Хурлын майхны үүдэнд тахилч Елеазар нь Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн овгийн ургийн тэргүүнүүдтэй хамт шавга орхин хуваарилсан өв юм. Тийнхүү тэд газар нутгуудыг хувааж дуусав.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan