Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Иона 3 - Ариун Библи 2013


Ниневегийнхэн эргэв

1 ЭЗЭНий үг Ионад хоёр дахь удаагаа ирж, —

2 Босоод, их хот Ниневе уруу очиж, Миний чамд айлдах тунхгийг тунхагла гэжээ.

3 Ингээд Иона босож, ЭЗЭНий үгийн дагуу Ниневе уруу явав. Ниневе нь гурван өдөр туулах их хот байлаа.

4 Тэгээд Иона нэг өдөржин хотоор алхан явж, хашхиран —Дөч хоногийн дараа Ниневег хөмрөх болно гэв.

5 Тэгэхэд Ниневегийн хүмүүс Бурханд итгэжээ. Тэд мацаг барилт зарлаж, хамгийн томоосоо багаа хүртэлээ таар ороов.

6 Энэ үг Ниневегийн хаанд хүрэхэд тэрээр сэнтийнээсээ босоод, нөмрөгөө тайлан хаяж, таар нөмрөн үнсэн дээр суув.

7 Тэрээр тунхаг гаргаж —Ниневед хаан болон ноёдынх нь гаргасан бошиг зарлигийн дагуу хүн амьтан, үхэр хонь юу ч амсаж болохгүй. Тэд бүү идээшлэг, бүү ус ууг.

8 Харин хүн амьтан цөм таар нөмрөх ёстой. Хүн бүр муу замаасаа, гар дахь хүчирхийллээсээ эргэхийн тулд Бурханыг байдаг чадлаараа дуудаг.

9 Бурхан эргэж зөөлрөн, шатаж буй уур хилэнгээ татан биднийг устгахгүй ч юм бил үү хэн мэдэх билээ? гэв.

10 Муу замаа орхисон үйлсийг нь Бурхан үзээд тэдэн дээр буулгана гэж тунхагласан гай гамшгийн талаарх бодолоо зөөлрүүлээд, сүйрэл буулгаагүй билээ.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan