Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Иона 2 - Ариун Библи 2013


Талархлын дуулал

1 Тэгээд Иона загасны гэдсэн дотроос, Бурхан ЭЗЭНдээ залбиран

2 хэлэхдээ: —Зовлон шаналангийн дундаас ЭЗЭНийг дуудахад Тэр надад хариуллаа. Үхэгсдийн орны гүнээс тусламж гуйн хашхирахад Та дууг минь сонслоо.

3 Та намайг гүн уруу, Далайн зүрхэнд хаясанд Усны урсгал намайг нөмөрчээ. Таны бүх долгион, их давалгаа дээгүүр минь өнгөрсөн.

4 “Би мэлмийнээс тань зайлуулагдсан ч Ариун сүмийг тань дахин үзнэ” гэж би хэлэв.

5 Ус намайг аминд хүртэл хүрээлж, Оёоргүй гүн намайг нөмөрч, Толгойг минь замаг

6 Уулсын уг уруу ороов. Хөндөл нь надад үүрд хаалттай Тэр газар уруу би уруудлаа. Гэсэн ч Бурхан ЭЗЭН минь, Амийг минь Та нүхнээс гаргалаа.

7 Ухаан балартах үедээ ЭЗЭНийг би санав. Залбирал минь Танд, Ариун сүмд тань хүрлээ.

8 Хоосон шүтээнүүдийг хүндэтгэгчид Итгэмжит байдлаа умартдаг бол

9 Талархлын дуугаар Танд Тахил өргөнө, би. Тангараг юугаа биелүүлнэ, би. Аврал ЭЗЭНээс ирдэг! гэхэд

10 ЭЗЭН загасанд тушааж тэрээр Ионаг хуурай газар бөөлжин гаргав.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan