Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Илчлэл 15 - Ариун Библи 2013


Долоон гамшиг бүхий долоон тэнгэрэлч

1 Би тэнгэрт агуу бөгөөд гайхалтай өөр нэгэн тэмдгийг харав. Эцсийн долоон гамшиг бүхий долоон тэнгэрэлч байв. Яагаад гэвэл тэдгээрээр Бурханы уур хилэн төгссөн юм.

2 Би галтай холилдсон шилэн тэнгис мэт зүйлийг, мөн араатныг хөрөгтэй нь, нэрийн тоотой нь тэмцэн ялсан хүмүүс Бурханы босоо ятгыг бариад тэрхүү шилэн тэнгис дээр зогсож байхыг харав.

3 Тэд Бурханы зарц Мосегийн дуу болон Хурганы дууг дуулав. —Төгс хүчит Эзэн Бурхан минь, Таны үйлс агуу бөгөөд гайхалтай. Үндэстнүүдийн Хаан, Таны замууд зөвт бөгөөд үнэн.

4 Өө, Эзэн, Танаас үл эмээх, нэрийг тань эс алдаршуулах хэн байх вэ? Учир нь зөвхөн Та ариун билээ. Бүх үндэстэн Таны өмнө ирж, мөргөнө. Учир нь Таны зөвт үйлс илчлэгдсэн.

5 Үүний дараа намайг хартал тэнгэр дэх гэрчлэлийн асар болох сүм нээгдэв.

6 Цэвэрхэн бөгөөд гялалзсан маалинган хувцастай, цээжээрээ алтан бүс бүсэлсэн, долоон гамшиг бүхий долоон тэнгэрэлч сүмээс гарч ирлээ.

7 Дөрвөн амьтны нэг нь үеийн үед амьдрагч Бурханы уур хилэнгээр дүүрэн долоон алтан аягыг долоон тэнгэрэлчид өгөв.

8 Бурханы алдраас болон Түүний хүчнээс гарах утаагаар сүм дүүрэв. Долоон тэнгэрэлчийн долоон гамшиг төгсөх хүртэл сүмд хэн ч нэвтэрч чадсангүй.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan