Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Илчлэл 13 - Ариун Библи 2013

1 Арван эвэртэй, долоон толгойтой араатан тэнгисээс гарч ирэхийг би харав. Тэр эврүүд дээрээ арван титэмтэй, толгойнууд дээрээ Бурханыг доромжилсон нэрстэй байлаа.

2 Миний харсан тэр араатан ирвэстэй адил бөгөөд хөл нь баавгайнх шиг, ам нь арслангийнх шиг байв. Луу түүнд өөрийн хүч ба сэнтий, асар их эрх мэдлийг өгөв.

3 Түүний толгойнуудын нэг нь алуулчихсан мэт байлаа. Үхлийн шарх нь эдгэрэхэд дэлхий даяараа шагширч, араатны араас дагалаа.

4 Луу эрх мэдэлээ араатанд өгсөн тул тэд луунд мөргөв. Тэд араатанд мөргөөд —Хэн энэ араатны адил юм бэ? Хэн түүнтэй дайтаж чадах вэ? гэцгээв.

5 Их юмсыг болон доромжлолыг хэлэгч амыг түүнд өгсөн бөгөөд дөчин хоёр сарын турш үйлдэх эрх мэдлийг түүнд өгсөн аж.

6 Тэр амаа нээн Бурханыг доромжилж, нэрийг нь, асрыг нь мөн тэнгэрт нутаглагсдыг доромжлов.

7 Ариун хүмүүстэй дайн хийж, тэднийг ялах нь түүнд өгөгдсөн бөгөөд аливаа овог, ард түмэн, хэлтэн, үндэстнүүдийг захирах эрх мэдлийг ч түүнд өгсөн байлаа.

8 Алагдсан Хурганы амийн номд ертөнцийн сууриас хойш нэр нь бичигдээгүй, дэлхий дээр нутаглагч бүх хүн түүнд мөргөнө.

9 Чихтэй нь сонсогтун.

10 Хэн нэгэн нь цөлөгдөх тавилантай бол цөлөгдөнө. Хэн нэгэн нь илдээр алагдах ёстой бол тэр илдээр алуулна. Энд ариун хүмүүсийн тэвчээр ба итгэл байна.


Хоёр дахь араатан

11 Газар доороос өөр нэгэн араатан гарч ирэхийг би харав. Тэр араатан хурганых мэт хоёр эвэртэй бөгөөд луу мэт ярив.

12 Тэр анхны араатны өмнө бүх эрх мэдлийг нь хэрэгжүүлдэг. Тэгээд үхлийн шарх нь эдгэрсэн анхны араатанд дэлхий болоод тэнд нутаглагсдыг мөргүүлдэг ажээ.

13 Тэр агуу тэмдгүүдийг үйлддэг төдийгүй хүмүүсийн өмнө тэнгэрээс газарт гал буулгадаг.

14 Өнөөх араатны өмнө бүтээх тэмдгүүд нь түүнд өгөгдсөн тул илдний шархтай атлаа амилсан араатанд зориулан хөрөг бүтээ гэж дэлхий дээр нутаглагсдад хэлэн, тэрээр дэлхий дээр нутаглагсдыг мэхэлдэг.

15 Түүнд араатны хөрөгт амьсгал өгөх нь өгөгджээ. Ингэснээр тэрхүү араатны хөрөг ярьж, араатны хөрөгт мөргөдөггүй бүх хүнийг алуулах юм.

16 Тэрээр том жижиг, баян ядуу, чөлөөт хийгээд боол хүмүүсийн болон бүгдийн баруун гар дээр нь, эсвэл духан дээр нь тэмдэг тавиулснаар

17 тэмдэг, араатны нэр, эсвэл нэрийнх нь тоотой хүнээс өөр нэг ч хүн худалдаж, худалдан авч чадахгүй болох ажээ.

18 Энд мэргэн ухаан буй. Ухаантай нэгэн нь араатны тоог бодогтун. Учир нь энэ нь нэгэн хүний тоо бөгөөд түүний тоо бол зургаан зуун жаран зургаа юм.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan