Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Иеремиа 47 - Ариун Библи 2013


Филистчүүдийн амсах шүүлт

1 Фараон Газыг эзлэхээс өмнө филистчүүдийн талаар эш үзүүлэгч Иеремиад ЭЗЭНээс үг иржээ.

2 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, хойд зүгээс ус босож, Халгисан цутгалан болж, Газар нутаг, бүх зүйл, Хот ба түүн дотор амьдрагчдыг халиах гэж байна. Хүмүүс хашхирч, нутгийн оршин суугч бүр уйлах болно.

3 Азаргануудынх нь давхих туурайн чимээ, Тэрэгнүүдийнх нь тарчигнаан, дугуйнуудынх нь нижигнэх чимээнээс болж Гарынхаа сул доройн улмаас Эцгүүд нь хүүхдүүдээ эргэж хараагүй.

4 Бүх филистчүүдийг устгаж, Тир ба Сидоноос үлдсэн бүх холбоотныг таслах өдөр ирж байна. Учир нь филистчүүдийг, Кафторын эрэг хавийн нутгийн үлдэгсдийг ЭЗЭН устгах гэж байна.

5 Газ нь халзан болов. Ашкелон сүйрэв. Тэдний хөндийн үлдэгсэд ээ, Та нар өөрсдийгөө хэр удаан шархдуулах юм бэ?

6 Аяа, ЭЗЭНий илд ээ, Чи дуугүй бололгүй хэр удах юм бэ? Хуйндаа эргэн ор. Амарч, нам жим бай.

7 ЭЗЭН түүнд тушаал өгсөн байхад Тэр яаж дуугүй байж чадах билээ? Ашкелоны эсрэг, далайн эргүүдийн эсрэг Тэр түүнийг томилсон билээ.”

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan