Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Иеремиа 45 - Ариун Библи 2013


Барухад илгээсэн үгс

1 Эш үзүүлэгч Иеремиагаас Нериагийн хүү Барухад хэлсэн үг. Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр онд тэрээр эдгээр үгсийг Иеремиагаар хэлүүлж номд бичсэн юм.

2 «Барух аа, Израилийн Бурхан ЭЗЭН чамд ингэж айлдаж байна.

3 Чи “Ээ, би золгүй еэ! Учир нь ЭЗЭН миний өвчин шаналалд зовлон нэмэв. Би ёолсоор туйлдсан бөгөөд ямар ч амралт олсонгүй” гэж хэлсэн билээ.»

4 Чи түүнд ингэж хэлэгтүн. «ЭЗЭН ийн айлдав. Үзэгтүн, Би барьж босгосноо нураах гэж байна, тарьж суулгаснаа тастан сугалах гэж байна. Тэр нь бүхий л нутаг юм.

5 Харин чи, чи өөртөө агуу зүйлсийг хайж байна уу? Бүү хай. Учир нь, үзэгтүн, Би бүх махбод дээр гай гамшиг авчрах гэж байна. Харин чиний явж болох бүх газарт Би амийг чинь чамд олз болгон өгнө» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan