Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Естер 10 - Ариун Библи 2013

1 Хаан Ахашверош эх газар болон далайн арлуудад ч алба гувчуур ногдуулав.

2 Түүний эрх мэдэл, хүч чадлын бүх үйлс мөн Мордехаид хаанаас дэвшүүлж хүртээсэн алдар гавьяаны бүрэн илтгэл, энэ бүхэн нь Перс болон Медийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?

3 Иудей хүн Мордехаи нь Ахашверош хааны удаах хүн байсан агаад иудейчүүдийн дунд онцгой нэр төртэйгөөс гадна ах дүүсийнхээ тааллыг олсон, ард түмнийхээ сайн сайхныг эрэлхийлсэн, бүх л үндэс угсааныхаа амар тайвны төлөө дуугардаг хүн байлаа.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan