Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 99 - Ариун Библи 2013


Бурханы ариуныг магтахуй

1 ЭЗЭН захирдаг. Ард түмэн чичрэгтүн! Тэрээр херубуудын дээр заларна. Газар дэлхий ганхагтун!

2 ЭЗЭН Сионд аугаа бөгөөд Бүх ард түмний дээр өргөмжлөгдсөн.

3 Таны аугаа, сүрдмээр нэрийг Тэд магтан дуулаг. Тэр ариун.

4 Хүч чадлын Хаан, Шударгыг хайрлагч Та Чигч шударгыг батжуулсан. Та Иаковт шүүлт ба зөвт байдлыг гүйцэлдүүлсэн.

5 Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж, Түүний хөлийн гишгүүрийн өмнө мөргөгтүн! Тэр ариун.

6 Мосе, Аарон нар Түүний тахилч нарын дунд, Мөн Самуел Түүний нэрийг дуудагчдын дунд байсан. Тэд ЭЗЭНийг дуудсанд Тэрээр тэдэнд хариулсан.

7 Тэр тэдэнд үүлэн багананаас айлдсан Тэд Түүний өгсөн гэрчлэл ба зарлигийг сахин биелүүлсэн.

8 Бидний Бурхан ЭЗЭН, Та тэдэнд хариулсан. Та тэднийг уучилдаг Бурхан, Мөн тэдний үйлдэлд өшөө авагч байсан.

9 Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж, Түүний ариун ууланд мөргөгтүн! Учир нь Бурхан ЭЗЭН маань ариун.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan