Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 93 - Ариун Библи 2013


Бурханы аугаа удирдлага

1 ЭЗЭН захирдаг. Тэрээр сүр жавхлангаар хувцасласан юм. ЭЗЭН Өөрийгөө хүч чадлаар хувцаслаж бүсэлсэн. Үнэхээр дэлхий бат бэх тогтсон бөгөөд ганхахгүй.

2 Сэнтий тань эрт дээр үеэс тогтжээ. Та өнө мөнхөөс байсаар.

3 Аяа ЭЗЭН, их ус босон, Их ус нүргээнээ өндөрсгөн Их ус хүрхрээнээ өргөнө.

4 Их усны нүргээн шуугианаас, Далайн хүчит давалгаануудаас ч Өндөрт буй ЭЗЭН илүү хүчтэй.

5 Таны гэрчлэлүүд маш үнэн юм Аяа ЭЗЭН, ариун тань Таны өргөөнд үүрд мөнхөд зохистой.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan