Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 87 - Ариун Библи 2013


Сионд амьдрахын баяр хөөр
Корагийн хөвгүүдийн дуулал. Дуу.

1 Түүний суурь ариун ууланд бий.

2 Сионы үүд хаалгуудыг Иаковын оршин суух газруудаас илүүгээр ЭЗЭН хайрладаг.

3 Бурханы хот оо, Чиний талаар сүр жавхлант юмс яригддаг. Села

4 “Намайг мэдэгчдийн дунд Рахабыг болон Вавилоныг би дурдана. Харагтун, Филист ба Тир Етиопын хамт «Энэ нэгэн тэнд төрсөн» гэнэ”

5 Харин Сионы тухай “Энэ хүн ба тэр хүн түүний дотор төрсөн” гэж хэлэгдэнэ. Хамгийн Дээд Нэгэн Өөрөө түүнийг байгуулна.

6 ЭЗЭН хүмүүсийг бүртгэх үедээ тоолж, “Энэ нэгэн тэнд төрсөн” гэнэ. Села

7 Тэгээд дуучид, бүжигчдийн хамт “Миний бүх эх булаг Танд бий” гэнэ.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan