Дуулал 82 - Ариун Библи 2013Шударгыг хүсэмжилсэн гуйлт Асафын дуулал. 1 Тэнгэрлэг чуулалд Бурхан байраа эзэлж, Тэрээр бурхдын дунд шүүж байна. 2 Хэдий болтол та нар шударга бусаар шүүж, Буруутад нүүр тал засна вэ? Села 3 Дорой хийгээд эцэггүй хүмүүсийг өмгөөл, Зовогсод хийгээд гачигдагсдыг зөвтгө. 4 Дорой болон гачигдагсдыг авар. Тэднийг буруутны гараас чөлөөл. 5 Мэддэг ч үгүй, ойлгодог ч үгүй Харанхуйд явцгаадаг, тэд. Дэлхийн бүх үндэс сууриуд ганхжээ. 6 Би “Бурхад билээ, та нар. Бүгд Хамгийн Дээдийн хөвгүүд юм. 7 Гэсэн ч та нар хүн шиг үхэж, Ноёдын нэгтэй шиг унах болно” гэв. 8 Бурхан, босоод дэлхийг шүүгээч! Учир нь бүх үндэстнийг эзэмшигч нь Та юм. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)