Дуулал 8 - Ариун Библи 2013Тэнгэрлэг суу ба хүмүүн зиндаа Удирдаачид. Давидын дуулал, гит дээр. 1 ЭЗЭН, бидний Эзэн, Таны нэр бүх газар дэлхийд Юутай суу алдартай вэ! Та цог жавхлангаа тэнгэрсийн дээгүүр байрлуулсан билээ. 2 Өстнүүдээсээ болж Хөхүүл хүүхдүүд, нялхсын амаар Хүч чадлыг Та бататгасан нь Дайсан ба хонзогногчийг Дуугүй байлгахын тулд болой. 3 Таны мутрын бүтээл тэнгэрсийг, Таны цогцлоон байгуулсан сар, оддыг Би тунгаан бодму. 4 Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж, Хүмүүн гэгч юу болоод Та түүнийг анхаарна вэ? 5 Та түүнийг Бурханаас арай доохно болгожээ, Алдар хүндийн титмийг түүнд өмсгөжээ. 6 Та түүнд мутрынхаа бүтээлүүдийг захируулдаг. Та бүх юмсыг түүний хөл дор тавьсан нь 7 Хонь үхэр бүгд, Мөн хээрийн араатан амьтад, 8 Тэнгэрийн шувууд болон далайн загас Усан замаар сэлэгч бүхэн юм. 9 ЭЗЭН, бидний Эзэн, Таны нэр бүх газар дэлхийд Юутай суу алдартай вэ! |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)