Дуулал 67 - Ариун Библи 2013Бурханыг магтах үндэстнүүд Удирдаачид: Утсан хөгжим дээр. Дуулал. Дуу. 1 Биднийг нигүүлсэн биднийг ерөөж, Царайгаа дээрээс минь гэрэлтүүлээч, Бурхан! Села 2 Энэ нь Таны зам дэлхий дээр, Таны аврал бүх үндэстний дунд Танигдахын тулд билээ. 3 Бурхан, Таныг ард түмнүүд магтаг Ард түмэн Таныг магтаг, бултаараа. 4 Үндэстнүүд баярлан баяр хөөрөөр дуулаг. Учир нь Та хүмүүсийг Шударга ёсоор шүүж, Дэлхий дээр үндэстнүүдийг Захирах болно. Села 5 Бурхан, Таныг ард түмнүүд магтаг. Ард түмэн бүгдээрээ Таныг магтаг, 6 Газар ургацаа ургуулан гаргажээ. Бурхан, бидний Бурхан Биднийг ерөөнө. 7 Бурхан биднийг ерөөнө, Газар дэлхийн бүх хязгаар Түүнээс эмээдэг. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)