Дуулал 61 - Ариун Библи 2013Бурханы хамгаалалтын баталгаа Удирдаачид: Чавхдаст хөгжимд. Давидын дуулал. 1 Хашхирахыг минь сонсооч, Бурхан, Залбиралд минь чих тавиач. 2 Зүрхээ цөхрөн доройтоход Газар дэлхийн хязгаараас би Таныг дуудаж байна. Надаас өндөр хад уруу Намайг хөтлөн гаргаач. 3 Учир нь Та надад Хоргодох газар, Дайсны урдах бат бэх цамхаг билээ. 4 Би майханд тань мөнхөд амьдрахсан. Таны жигүүрийн сүүдэр дор хоргодохсон. Села 5 Бурхан, Та тангаргуудыг минь сонссон билээ. Нэрээс тань эмээгчдийн өвийг Та надад өгсөн. 6 Та хааны өдрүүд дээр өдрүүд нэмж, Он жилүүдийг нь үеийн үед үргэлжлүүлэх болтугай. 7 Тэрээр Бурханы өмнө мөнхөд амьдарна. Түүнийг хамгаалуулахаар Энэрэл хайр ба үнэнийг томилооч. 8 Тийнхүү өдөр өдрөөр ам өчгөө төлсөөр Би Таны нэрийг мөнхөд магтан дуулна. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)