Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 6 - Ариун Библи 2013


Үхлүүт өвчнөөс эдгэхийн төлөө залбирал
Удирдаачид. Давидын дуулал, чавхдаст хөгжимд. Шеминитийн дагуу.

1 ЭЗЭН, уураараа намайг бүү зэмлээч. Хилэнгээрээ намайг бүү гэсгээгээч.

2 Сул доройгийн минь учир ЭЗЭН, намайг өршөөгөөч. Яс минь янгинахын учир ЭЗЭН, намайг эдгээгээч.

3 Сэтгэл минь ихэд шанална. ЭЗЭН минь, гэвч Та хэр удах вэ?

4 ЭЗЭН, эргэн ирж, сэтгэлийг минь хэлтрүүлээч. Энэрэл хайрынхаа учир намайг авраач.

5 Үхдэл нь Таныг үл дурсана. Үхэгсдийн оронд хэн Танд талархах вэ?

6 Ёололдоо би туйлдав. Хайлалдаа ор минь шөнө бүр живнэм. Нулимсанд нэвчив, дэвсгэр минь.

7 Гашуудлаас болж нүдний минь гал бөхөв. Өстнүүдээсээ болж нүд минь харанхуйлав.

8 Ёс бусыг үйлдэгчид та бүгд надаас холд Учир нь ЭЗЭН миний уйлан гингэнэх дууг сонсов.

9 ЭЗЭН миний гуйлтыг сонссон бөгөөд ЭЗЭН миний залбирлыг хүлээн авдаг.

10 Миний бүх дайсан ичгүүрт орж, ихэд зүрхшээнэ. Тэд гэнэт ичиж, ухрах болно.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan