Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 54 - Ариун Библи 2013


Дэмжлэг эрсэн залбирал
Удирдаачид. Чавхдаст хөгжимд. Зифчүүд Саулд “Давид бидний дунд нуугджээ” гэх үеийн Давидын маскил.

1 Бурхан, Өөрийн нэрээр намайг аварч, Хүч чадлаараа намайг нотолж өгөөч.

2 Бурхан, залбирлыг минь сонсооч. Амны минь үгст чих тавиач.

3 Учир нь харь хүмүүс миний эсрэг боссон бөгөөд Хэрцгий хүмүүс амийг минь эрж байна. Тэд Бурханыг урдаа залдаггүй хүмүүс юм. Села

4 Харагтун, Бурхан миний туслагч Эзэн бол амийг минь тэтгэгч

5 Тэрээр буцаана, дайснуудад минь ёрын мууг буцаана. Үнэн дотроо тэднийг устгаач.

6 Би сайн дурын тахилыг Танд нядлан тахина. ЭЗЭН, Таны нэр сайн учир би магтана.

7 Тэр намайг зовлон шаналан бүгдээс аварсан бөгөөд Би дайснуудаа нүдээрээ харсан.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan