Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 53 - Ариун Библи 2013


Итгэл сүсэггүйдлийг буруушаахуй
Удирдаачид. Махалатын дагуу. Давидын маскил.

1 Мунхаг нэгэн зүрхэндээ “Бурхан байдаггүй” гэдэг. Тэд завхарцгааж Жигшмээр гэмт хэргүүд үйлдсэн. Сайныг үйлддэг хүн алга.

2 Тэнгэрээс Бурхан хүний хөвгүүдийг өнгийн харсан нь Ухаардаг, Бурханыг эрэн хайдаг хүн байгаа эсэхийг харахын тулд аж.

3 Тэд бүгд уруудан гажиж, бүгд адилхан завхарцгаасан. Сайныг үйлддэг хүн алга, ганц ч алга.

4 Талх иддэг шиг хүмүүсийг минь иддэг агаад Бурханыг дууддаггүй, ёс бусыг үйлдэгч эдэнд мэдлэг байна уу?

5 Айхаар юм алга атал Тэд үлэмж ихээр айж чичрэх болно. Чамайг бүслэгчдийн ясыг Бурхан тараасан. Бурхан тэднийг түлхсэн тул Чи тэднийг ичгүүр болгосон.

6 Израилийн аврал Сионоос гарах болтугай! Бурхан, олзлогдсон хүмүүсээ эргүүлэн авч ирэхэд Иаков баясан, Израиль баярлана.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan