Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 52 - Ариун Библи 2013


Хуурмаг нь шийтгүүлнэ
Удирдаачид. Едом хүн Доег “Давид Ахимелехийн гэрт ирсэн” гэж Саулд мэдэгдэх үеийн Давидын маскил.

1 Хүчирхэг нэгэн ээ, чи Ёрын муугаар юунд бахархана вэ? Энэрэл хайрын Бурхан бүхэл өдөржин тэслээ.

2 Хуурмагийг үйлдэгч ээ хэл чинь Сүйрлийг үйлдэх нь хурц тонгорог мэт ажээ.

3 Чи сайнаас илүүгээр мууд дурлана. Зөвийг ярихаасаа илүүгээр худал хэлнэ. Села

4 Зальт хэл ээ, Чи хөнөөлт үг бүрийг хайрлаж байна.

5 Тиймээс Бурхан чамайг үүрд сөнөөнө Тэр чамайг барьж аван Майхнаас чинь чирэн гаргаж, Амьдын газраас чамайг үндсээр нь суга татна. Села

6 Зөв шударга хүн хараад эмээж, Түүнийг тохуурхан инээхдээ

7 “Харагтун, Бурханыг хүчит цайзаа болгоогүй, Харин баялгийнхаа элбэгт итгэж, Хорлол дотроо батажсан хүн” гэх болно.

8 Харин би Бурханы өргөөнд Ногоон чидун мод мэт Би Бурханы хайр энэрэлд Өнө мөнхөд итгэнэм.

9 Та үйлдсэн учраас би Танд өнө мөнхөд талархана. Таны нэр сайн учир Бишрэлтнүүдийн тань өмнө би Түүнийг найдан хүлээнэ.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan