Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 47 - Ариун Библи 2013


Бурханы захиргаа
Удирдаачид. Корагийн хөвгүүдээс. Дуулал.

1 Хүмүүс ээ, бүгд алгаа таш. Уухайн дуугаар Бурханд хашхирагтун.

2 Учир нь Хамгийн Дээд ЭЗЭН Аймшигтай бөгөөд Бүх дэлхийн аугаа Хаан юм.

3 Тэр бидний дор ард түмнүүдийг, Хөл дор маань улс үндэстнүүдийг оруулсан.

4 Өөрийн хайрласан Иаковын сүр жавхлан болох Өвийг маань Тэр бидэнд сонгосон. Села

5 Бурхан хашхирах дуунд, Бүрээн дуун дунд ЭЗЭН дээш залрав.

6 Магтан дуулагтун, Бурханыг магтан дуулагтун. Магтан дуулагтун, Бидний Хааныг магтан дуулагтун.

7 Бурхан бүх дэлхийн Хаан тул Яруу сайхан дууллаар магтан дуулагтун.

8 Бурхан улс үндэстнүүдийг захиран Ариун сэнтийдээ залардаг.

9 Улс үндэстнүүдийн ноёд Абрахамын Бурханы ард түмэнтэй хамт цугларчээ. Учир нь дэлхийн бамбайнууд Бурханых Тэр үлэмж ихээр өргөмжлөгдсөн.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan