Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 43 - Ариун Библи 2013


Бэрхшээлт үеийн залбирал

1 Өө Бурхан, намайг зөвтгөж, Бишрэлгүй үндэстний эсрэг Хэргийг минь дэмжээч! Хуурмаг, шударга бус хүнээс Намайг авраач

2 Хүч чадлын минь Бурхан Та билээ. Юунд Та намайг орхисон бэ? Юунд би дайсны дарангуйллаас болж Гашуудан явна вэ?

3 Гэрэл ба үнэнээ илгээж, Намайг тэднээр удирдуулаач, Ариун уул ба орших газартаа Намайг тэднээр авчруулаач!

4 Тэгээд Бурханы тахилын ширээнд Би хүрч очно. Аяа Бурхан, Бурхан минь, Таныг би босоо ятгаар магтана Бялхам баяр баясал минь Бурханых билээ.

5 Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ? Яагаад чи дотор минь гасална вэ? Бурханд найд, Миний тусламж, миний Бурхан, Түүнийгээ би дахин магтах болой.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan