Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 4 - Ариун Библи 2013


Итгэл дүүрэн гуйлт
Удирдаачид. Давидын дуулал чавхдаст хөгжимд.

1 Зөв шударгын Бурхан минь ээ, Дуудахад минь хариулаач! Зовоход минь намайг Та амраасан билээ. Намайгаа өршөөн, Залбирал юуг минь сонсооч.

2 Хүний хөвгүүд ээ, Хэдий болтол нэр хүнд минь Ичгүүр болох вэ? Хэдий болтол та нар хоосон юманд дурлаж, Худал хуурмагийг хайх юм бэ? Села

3 Бишрэлтнүүдийг ЭЗЭН Өөртөө тусгаарласныг мэдэгтүн. Намайг дуудахад ЭЗЭН сонсдог билээ.

4 Уурлавч нүгэл бүү үйлд Үүнийг орондоо, зүрхэндээ тунгааж, дуугүй бай. Села

5 Зөв шударгын тахил өргөж, ЭЗЭНд итгэ.

6 “Бидэнд сайныг үзүүлэгч нь хэн бэ?” гэж Олон хүн асууж байна. ЭЗЭН, Өөрийн мэлмийг өргөж Бидэн дээр гэрэлтээч!

7 Зүрхэнд минь Таны өгсөн баяр баясгалан нь Тэдний үр тариа, шинэ дарс бялхах үеийнхээс ч илүү.

8 Би амар амгалан хэвтэж, унтах болно. Аюулгүйгээр аж төрүүлэгч минь, ЭЗЭН, Зөвхөн Та билээ.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan