Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 3 - Ариун Библи 2013


Зовлон дундах итгэл
Хүү Абсаломаасаа зугтах үеийн Давидын дуулал.

1 Өстнүүд минь юутай олширно, ЭЗЭН! Өөдөөс минь олуул босжээ.

2 Булт олон миний тухайд “Бурханы аврал түүнд үгүй” гэлцэнэ. Села

3 Гэвч ЭЗЭН, наддаа халхавч бамбай, миний цог жавхлан, тэргүүнийг минь өргөгч.

4 Өндөр дуугаар ЭЗЭНд би хашхирахуй Өөрийнхөө ариун уулаас надад Тэр хариулавай. Села

5 Хэвтээд л би унтдаг, Эргээд бас сэрдэг нь ЭЗЭН намайг түшдэгийнх.

6 Тойрч бүслээд ирсэн түмэн хүнээс ч би айхгүй.

7 ЭЗЭН, босооч! Ээ Бурхан минь, намайг авраач! Бүх дайсны минь эрүүг Та дэлсмү. Буруутын шүдийг яйруулму.

8 Аврал бол ЭЗЭНийх авай Ард түмнийхээ дээр ерөөл тань атугай! Села

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan