Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 28 - Ариун Библи 2013


Тусламж эрсэн залбирал ба талархал
Давидын дуулал.

1 ЭЗЭН, Тан уруу би хашхирнам, Хад минь, намайг сонсохоос Бүү татгалзаач! Хэрэв Та дуугүй байвал Нүхэнд ойчих хүмүүсийн адил болно, би.

2 Би Тан уруу тусламж гуйн хашхирах аваас, Би гараа Таны ариун газар өөд өргөх аваас Гуйлтын минь дууг сонсооч!

3 Буруутууд хийгээд ёс бусыг үйлдэгчидтэй хамт Намайг бүү чирэн аваачаач! Тэд хөршүүдтэйгээ эвтэй ярих авч Зүрхэнд нь бузар муу байх ажгуу.

4 Тэдний үйлдэл хийгээд Үйлдлийнх нь цөвийн дагуу тэдэнд өгөөч, Гарынх нь бүтээлийн дагуу Тэдэнд өгөөч, Авбал зохих зүйлсээр нь Тэдэнд хариулаач!

5 Тэд ЭЗЭНий үйл хэргүүд хийгээд Гарынх нь бүтээлүүдийг ойшоодоггүй тул Тэр тэднийг устгана. Тэднийг дахин босгохгүй.

6 ЭЗЭН магтагдах болтугай. Учир нь Тэр гуйх дууг минь сонссон билээ.

7 ЭЗЭН миний хүч чадал, миний бамбай. Зүрх минь Түүнд найдсан билээ, Тусыг нь би хүртсэн билээ. Тиймээс зүрх минь баярлаж, Түүнд дуугаараа би талархнам.

8 ЭЗЭН бол Өөрийнхөө хүмүүсийн хүч чадал, Тэрээр Өөрийнхөө тосолсон хүмүүсийн авралын хамгаалалт буюу.

9 Хүмүүсээ аварч, Өвөө ерөөгөөч! Тэднийхээ хоньчин нь болж, Мөнхөд тэднийгээ үүрээч!

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan