Дуулал 23 - Ариун Библи 2013ЭЗЭН-Хоньчин Давидын дуулал. 1 ЭЗЭН бол миний хоньчин Надад дутах зүйл үгүй. 2 Ургамал ногоот бэлчээрт Тэр намайг хэвтүүлж, Усны дөлгөөн тийш Тэр намайг хөтлөн 3 Амин сэтгэлийг минь Тэр сэргээдэг. Нэрийнхээ төлөө Та Зөвтийн замаар намайг хөтөлдөг. 4 Үхлийн харанхуйн хөндийг туулсан ч Хор муугаас би үл айна. Та надтай хамт агаад Тайвшруулал минь Таны саваа, Таны таяг билээ. 5 Өстнүүдийн минь өмнө Та надад ширээ засжээ, Өөрийн минь толгойг Тосоор бас тосолжээ. Аяга минь дүүрч бялхнам 6 Сайн сайхан хийгээд хайр энэрэл тань Насан туршид минь намайг лавтай яа дагана. ЭЗЭНий өргөөнд би мөнхөд оршин сууна. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)