Дуулал 16 - Ариун Библи 2013Итгэлийн дуу ба Бурханы хамгаалалт Давидын миктам. 1 Намайг хамгаалаач Бурхан, Учир нь Таны дотор би хоргоддог. 2 Би ЭЗЭНд “Та миний Эзэн Танаас өөр сайн сайхан гэж надад үгүй” гэж хэлэв. 3 Газар дэлхийд байгаа ариун хүмүүсийн тухайд Тэд гойд сайн бөгөөд Бүх баяр жаргал минь тэдэнд байдаг. 4 Өөр юмс шүтэгсдийн үйл лай үржинэ. Ундаан өргөлийг нь цусаар би өргөхгүй, Уруулаараа нэрийг нь ч гаргахгүй. 5 ЭЗЭН миний өвийн ба Аяганы минь хувь юм. Та хувь ногдлыг минь тэтгэнэм. 6 Надад тааламжтай газарт зураасуудыг татжээ. Өв минь наддаа үнэхээр сайхан 7 Надад зөвлөсөн ЭЗЭНийг би магтму Шөнөөр ч оюун бодол минь намайг сургаму. 8 ЭЗЭН өмнө минь үргэлж байсан. Тэр миний баруун талд байдаг учраас Би ганхахгүй. 9 Тиймээс зүрх минь баярлаж, Алдар минь баясна. Бие махбод минь ч Аюулгүй оршино. 10 Учир нь Та намайг Үхэгсдийн оронд орхихгүй Ариун Нэгэндээ нүх үзүүлэхгүй. 11 Өөрт минь Та амийн замыг таниулна Өөрийн тань оршихуйд л баяр хөөр дүүрэн Таны баруун мутарт Баяр жаргал үүрд байдаг. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)