Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 150 - Ариун Библи 2013


ЭЗЭНий аугааг магтагтун!

1 ЭЗЭНийг магтагтун! Бурханыг ариун газарт нь магтагтун! Түүнийг хүчирхэг огторгуйд нь магтагтун!

2 Хүчит үйлсийнх нь төлөө Түүнийг магтагтун! Эрхэм аугаагийнх нь дагуу Түүнийг магтагтун!

3 Бүрээн дуугаар Түүнийг магтагтун! Босоо ятга ба ятгаар Түүнийг магтагтун!

4 Хэнгэрэг дэлдэн бүжиг бүжиглэн Түүнийг магтагтун! Чавхдаст хөгжим, лимбээр Түүнийг магтагтун!

5 Чанга цан хөгжмөөр Түүнийг магтагтун! Цангинах цан хөгжмөөр Түүнийг магтагтун!

6 Амьсгалтай бүхэн ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНийг магтагтун!

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan