Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 15 - Ариун Библи 2013


ЭЗЭНий өргөөнд амьдрагч
Давидын дуулал.

1 ЭЗЭН, Таны асарт хэн оршин суух вэ? Таны ариун ууланд хэн амьдран суух вэ?

2 Гэм зэмгүй явж, зөв шударгыг үйлдэж, Зүрхэндээ үнэнийг өгүүлдэг хүн

3 Хэлээрээ гүтгэдэггүй, Анд нөхөртөө ч муу юм хийдэггүй, Хөршийгөө ч эсэргүүцэн буруутгадаггүй.

4 Түүний нүдэнд олиггүй нь жигшигддэг боловч ЭЗЭНээс эмээгчдийг тэрээр хүндэлдэг Тэр өөрөө хохирсон ч Андгайлснаасаа үл няцна.

5 Тэр мөнгөө хүүтэй зээлүүлдэггүй, Гэмгүй хүний эсрэг хахууль авдаггүй юм. Эдгээрийг үйлдэгч нь хэзээ ч ганхахгүй.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan