Дуулал 149 - Ариун Библи 2013Израилийг ивээгч ЭЗЭНийг магтагтун! 1 ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНд шинэ дууг, Бишрэлтнүүдийн цуглаанд Түүний магтаалыг дуулагтун! 2 Израиль, Бүтээгчдээ баярлагтун! Сионы хөвгүүд Хаандаа баярлагтун! 3 Бүжиглүүлэн тэднээр нэрийг нь магтуул. Хэнгэрэг болон ятга хөгжмөөр, тэднээр Түүнийг магтуул. 4 Учир нь ЭЗЭН ард түмнээрээ бахаддаг. Дордсыг Тэрээр авралаар үзэсгэлэнтэй болгодог. 5 Бишрэлтнүүдийг алдар дотор баясуул. Орон дотор нь ч тэднийг баясгалантайгаар дуулуул. 6 Хоолойд нь Бурханы дээд магтаалуудыг, Хос ирт илдийг гарт нь байлга. 7 Энэ нь үндэстнүүд дээр өшөө авалтыг, Ард түмнүүд дээр ялыг гүйцэлдүүлэхийн тулд, 8 Хаадыг нь гинжээр, Ноёдыг нь төмөр дөнгөөр хүлэхийн тулд, 9 Бичигдсэн шүүлтийг тэдэнд гүйцэтгэхийн тулд болой. Бишрэлт бүгдэд нь хүндэтгэл энэ билээ. ЭЗЭНийг магтагтун! |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)