Дуулал 146 - Ариун Библи 2013Бурханы ач тусыг магтагтун! 1 ЭЗЭНийг магтагтун! Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун! 2 Амьддаа ЭЗЭНийг би магтана. Байх зуураа Бурхандаа магтан дуулна. 3 Ноёдод, авралгүй хүний хүүд ч бүү итгэ. 4 Сүнс нь гарч явах үед тэд газар шороо уруу буцдаг. Яг тэр өдөр бодлууд нь мөхдөг билээ. 5 Иаковын Бурханаар туслуулдаг, Бурхан ЭЗЭНдээ найдагч ерөөлтэй еэ! 6 Тэнгэр ба газар, Далай хийгээд түүн дотор байгч бүхнийг бүтээсэн Тэрээр Итгэлийг мөнхөд сахидаг. 7 Дарлагдагсдад шударга ёсыг гүйцэлдүүлж, Өлсөгчдөд ч талхыг өгдөг. ЭЗЭН, хоригдлуудыг чөлөөлдөг. 8 ЭЗЭН, сохруудад хараа оруулж, ЭЗЭН, сөхрөгсдийг босгодог. Зөвт хүмүүсийг ЭЗЭН хайрладаг. 9 ЭЗЭН, ирмэл хүмүүсийг хамгаалж, Эцэггүй болоод бэлэвснийг тэтгэдэг, Харин гэм буруутнуудын замыг тахирлуулдаг. 10 Сион оо, Бурхан ЭЗЭН чинь Үеэс үед, мөнхөд захирна. ЭЗЭНийг магтагтун! |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)