Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 142 - Ариун Библи 2013


Хавчигсдаас ангижрахуйн төлөө залбирал
Давидын маскил. Агуйд байх үеийнх нь залбирал.

1 Дуу хоолойгоороо ЭЗЭНд чангаар хашхирлаа, би Дуу хоолойгоороо ЭЗЭНээс гуйлаа, би.

2 Түүний өмнө гомдолоо уудалж, Зовлон шаналангаа Түүний өмнө ярилаа, би.

3 Сүнс минь миний дотор сульдахад Зам мөрийг минь Та мэдэж байжээ. Явах тэр замд минь Надад тэд урхи нуусан байжээ.

4 Баруун тал уруу би харж ажиглалаа. Намайг тоох хэн ч алга. Надад хоргодох газар ч үлдсэнгүй. Сэтгэлийг минь эрэлхийлэгч нэг ч үгүй.

5 Аяа ЭЗЭН, би Танд хашхирч, хэлэхдээ “Миний хоргодох газар, Амьдын нутагт миний хувь Та юм.

6 Хашхирах дууг минь анхааран сонсооч. Учир нь би маш дорд болгогджээ. Миний хувьд тэд хэт хүчтэй тул Намайг мөшгөгчдөөс минь авраач!

7 Сэтгэлийг минь шоронгоос гаргаач! Би Таны нэрд талархал өргөе. Та надад өгөөмөр хандах учир Зөвтүүд намайг хүрээлнэ” гэсэн.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan