Дуулал 14 - Ариун Библи 2013Итгэл сүсэггүйдлийг буруушаахуй Удирдаачид. Давидаас. 1 Мунхаг нэгэн зүрхэндээ “Бурхан байдаггүй” гэдэг. Тэд завхарцгааж, жигшүүрт зүйлс хийдэг агаад Сайныг үйлддэг хүн алга. 2 Тэнгэрээс ЭЗЭН хүний хөвгүүдийг өнгийн харсан нь Ухаардаг, Бурханыг эрэн хайдаг хүн байгаа эсэхийг харахын тулд аж. 3 Тэд төөрөлдөн явж, бүгд адилхан завхарцгаасан. Сайныг үйлддэг хүн алга, ганц ч алга. 4 Талх иддэг шиг хүмүүсийг минь иддэг агаад ЭЗЭНийг дууддаггүй, ёс бусыг үйлдэгч бүхэнд мэдлэг байна уу? 5 Бурхан зөв шударга үеийнхэнтэй хамт байгаа учир Тэд тэнд үлэмж ихээр айж чичрэх болно. 6 Та нар ядуусын бодол санааг ичгүүртэй болгосон. Гэвч ЭЗЭН хоргодох газар нь юм. 7 Израилийн аврал Сионоос гарах болтугай! ЭЗЭН олзлогдсон хүмүүсээ эргүүлэн авч ирэхэд Иаков баясан, Израиль баярлана. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)