Дуулал 137 - Ариун Библи 2013Иерусалимын сүйрэлд гашуудахуй 1 Вавилоны гол мөрнүүдийн дэргэд Тэнд бид суугаад Сионыг санахдаа уйлав. 2 Уд модонд, тэдэн дунд ятга хөгжмүүдээ бид өлгөв. 3 Учир нь олзлогчид маань тэнд биднээс дуун найргийг Зовоогчид маань зугаа цэнгэлийг нэхэн “Сионы дуунаас бидэнд дуулж өг” хэмээв. 4 Бид ЭЗЭНий дууг Харь нутагт хэрхэн дуулах вэ? 5 Иерусалим аа, чамайг мартах аваас баруун гар минь хатаг. 6 Чамайг би эс санах аваас, Хамгийн дээд баясгалангаасаа илүүгээр Иерусалимыг үл өргөмжилвөөс Хэл минь тагнайдаа наалдаг. 7 Аяа ЭЗЭН, Иерусалимын өдөр едомчууд “Нураа, суурь хүртэл нь нураа” гэцгээж байсныг санаач. 8 Сүйрэгч болох Вавилон охин оо, Бидэнд үйлдсэн ёсоор чинь Чамд хариулагч нь азтай яа! 9 Нялхсыг чинь булаагаад Хад уруу шидэгч нь азтай яа! |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)