Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 130 - Ариун Библи 2013


Тэнгэрлэг авралыг хүлээхүй
Өгсөх дуу.

1 Аяа, ЭЗЭН, би гүнээс Тан уруу хашхирна!

2 Эзэн, дуу хоолойг минь сонсооч! Миний гуйлтын дуунд Чихээ зөөлөн байлгаач!

3 ЭЗЭН, хэрэв Та хилэнцийг тооцвоос, Аяа, Эзэн, хэн тэсвэрлэн зогсож чадах вэ?

4 Харин Танаас эмээхийн тулд Уучлал нь Танд байдаг билээ.

5 Би ЭЗЭНийг хүлээдэг, Сэтгэл минь ч хүлээдэг бөгөөд Үгэнд нь би найддаг билээ.

6 Манаач хүн өглөө болохыг хүлээхээс ч илүүгээр Сэтгэл минь ЭЗЭНийг хүлээнэм, Манаач хүн өглөөг хүлээхээс ч илүүгээр.

7 Израиль аа, ЭЗЭНд найдагтун! Учир нь ЭЗЭНд хайр энэрэл хийгээд Арвин золилт буй.

8 Тэрээр Израилийг Бүх хилэнцээс нь золино.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan