Дуулал 13 - Ариун Библи 2013Дайснаасаа ангижрахын төлөө гуйлт Удирдаачид. Давидаас. 1 ЭЗЭН, хэдий болтол юм бэ? Та намайг үүрд мартах юм уу? Хэдий болтол Та надаас Нүүрээ нуух юм бэ? 2 Би хэдий болтол сэтгэлтэйгээ ярьж, Бүхий л өдөржин зүрхээрээ зовох юм бэ? Хэдий болтол дайснууд минь Миний дээр өргөмжлөгдөх вэ? 3 Бурхан ЭЗЭН минь, Тунгаан бодож, надад хариу өгөөч. Нүдийг минь нээгээч. Эс тэгвэл би үхлээр нойрсож, 4 Дайсан минь ч “Би түүнийг ялан дийлсэн” гэж хэлнэ. Намайг ганхах үед өстнүүд минь ч баярлах болно. 5 Харин би хайр энэрэлд тань итгэсэн. Зүрх минь Таны авралд баясах болно. 6 Би ЭЗЭНд дуулна, Тэр надад өгөөмөр хандсан билээ. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)