Дуулал 128 - Ариун Библи 2013Итгэмжитний гэр жаргалтай Өгсөх дуу. 1 ЭЗЭНээс эмээдэг, Түүний замаар замнагч хүн бүр Юутай ерөөлтэй вэ! 2 Чи гарынхаа хүч хөдөлмөрийг хүртэх үедээ Аз жаргалтай байх бөгөөд сайн сайхан байна. 3 Эхнэр чинь гэрийн чинь доторх Үр жимстэй усан үзмийн мод лугаа адил, Хөвгүүд чинь ширээг чинь тойрон буй Чидун модны нахиа лугаа адил билээ. 4 Харагтун, учир нь ЭЗЭНээс эмээдэг хүн Ийнхүү ерөөгдөх болой. 5 ЭЗЭН чамайг Сионоос ерөөж, Чи амьдралынхаа бүхий л өдрүүдэд Иерусалимын сайн сайхныг харан 6 Хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг үзэх болтугай! Израилийн дээр амар амгалан орштугай! |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)