Дуулал 127 - Ариун Библи 2013Бурханы ивээл орон гэрт Соломоны өгсөх дуу. 1 ЭЗЭН гэрийг барьж байгуулахаас нааш Түүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөнө. ЭЗЭН хотыг хамгаалахаас нааш Манаач хүн дэмий л сэрүүн байна. 2 Хайрладаг хүндээ Тэр нойрыг ч өгдөг атал Харин та нар эрт босож, оройттол суугаад, Зүтгэж олсон талхаа идэх нь Зүгээр л дэмий аж 3 Харагтун, үр хүүхэд ЭЗЭНээс ирэх өв, Умайн үр жимс нь шагнал болой. 4 Залуу хүний хөвгүүд Дайчны гарт буй сум адил. 5 Тэднээр саадгаа дүүргэсэн хүн Юутай ерөөлтэй вэ! Үүд хаалган дээр дайснуудтайгаа тэд ярилцах үедээ Ичгүүрт эс ормой. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)