Дуулал 122 - Ариун Библи 2013Иерусалимын төлөөх залбирал магтаал Давидын өгсөх дуу. 1 Тэд надад “ЭЗЭНий өргөө явцгаая” гэхэд Би баярлав. 2 Иерусалим аа, бидний хөл Гулдан хаалганы чинь дотор зогсож байна. 3 Иерусалим нь иж цогцлуулсан хотын ёсоор баригджээ. 4 Ийшээ, овгууд, ЭЗЭНий овгууд Израилийн тогтоолын дагуу ЭЗЭНий нэрд талархахаар өгсөнө ажээ. 5 Ийн тэнд шүүхийн сэнтийнүүд, Давидын гэрийн сэнтийнүүд тавигджээ. 6 Иерусалимын амар тайвны төлөө гуй! “Чамайг хайрлагчид өөдөлтүгэй. 7 Амар тайван чиний ханан хэрмийн дотор, Аюулгүй байдал цайзуудад чинь байг” 8 Ах дүүс ба анд нөхдийнхөө төлөө Одоо “Чиний дотор амар амгалан байх болтугай” гэж би хэлнэ. 9 Бидний Бурхан ЭЗЭНий өргөөний төлөө Чиний сайн сайхныг би эрэн хайх болно. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)