Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 121 - Ариун Библи 2013


Бурханы хамгаалалтын баталгаа
Өгсөх дуу.

1 Харцаа би уулс өөд өргөнө. Хаанаас надад тусламж ирэх вэ?

2 Тэрхүү тусламж минь тэнгэр газрыг бүтээгч ЭЗЭНээс.

3 Тэр хөлийг чинь эс гуйвуулна. Чамайг хамгаалагч Тэрээр үл үүрэглэнэ.

4 Харагтун, Израилийг хамгаалагч Тэрээр Үүрэглэх ч үгүй, унтах ч үгүй.

5 ЭЗЭН чамайг хамгаалагч, ЭЗЭН чиний баруун гар тал дахь сүүдэр чинь юм.

6 Шөнөөр саранд ч Өдрөөр наранд ч чи цохиулахгүй.

7 ЭЗЭН чамайг муу бүхнээс хаацайлж, Тэрээр амийг чинь хамгаална.

8 Орох, гарах бүрийг чинь ЭЗЭН Өдгөөгөөс мөнхөд сахин хамгаална.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan