Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 120 - Ариун Библи 2013


Гүжирдлэгээс ангижрахын төлөө залбирал
Өгсөх дуу.

1 Би зовлон шаналангийнхаа дунд ЭЗЭНд хашхирсанд Тэрээр намайг сонсов.

2 Аяа ЭЗЭН, сэтгэлийг минь худалч уруул Хуурмаг хэлнээс авраач.

3 Чамд юу өгөх вэ? Хуурмаг хэл ээ, чамд өөр юу хийх вэ?

4 Тац модны шатаж буй нүүрстэй Дайчин хүний хурц сум.

5 Би Мешехт түр сууж, Кедарын майхнуудын дунд оршин суудаг тул би хөөрхийлөлтэй еэ!

6 Амар тайвныг үзэн ядагчтай хамт Сэтгэл минь удаан оршин суужээ.

7 Би амар тайван. Харин намайг ярихад тэд дайныг хүснэ.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan