Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 12 - Ариун Библи 2013


Нүгэлт цаг үеийн гуйлт
Удирдаачид. Шеминитийн дагуу. Давидын дуулал.

1 Туслаач ЭЗЭН, Сүсэг бишрэлтэн тасарч, Хүний хөвгүүдийн дундаас итгэлтэн үгүй боллоо.

2 Тэд бие биендээ худал хэлж Тэд зусардагч уруулаараа Хоёр санаа гарган ярьдаг.

3 Бүх зусардагч уруулыг, Сайрхан яригч хэлийг ЭЗЭН таслах болтугай.

4 Тэд “Бид хэлээрээ ялна Уруул маань биднийх юм Хэн биднийг захирах юм?” гэжээ.

5 ЭЗЭН “Сул доройн дарлагдал, Гачигдагсдын ёолох дуунаас болж Би босож, хүссэн аюулгүй газарт нь түүнийг тавина” гэдэг.

6 Шавар хайлуурт тунгаагдаж, Долоо тунгаасан мөнгө мэт ЭЗЭНий амлалт цэвэр юм.

7 ЭЗЭН, Та тэднийг хамгаална Та эдүгээ үеийнхнээс мөнхөд хүртэл тэднийг хадгална.

8 Олиггүй этгээдүүд хүний хөвгүүдийн дунд өргөмжлөгдөхөд Буруу хүмүүс эргэн тойронд нь явдаг.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan