Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 114 - Ариун Библи 2013


Гэтлэлийн үеийн гайхамшиг

1 Израиль нь Египетээс, Иаковын гэр нь харь хэлтэй хүмүүсийн дундаас гарахад

2 Иуда нь Түүний ариун газар, Израиль нь Түүний эзэмшил байжээ.

3 Тэнгис хараад зугтсан. Иордан ч ухран буцсан.

4 Уулс хуц мэт Толгод хонины хурга мэт цовхчсон.

5 Тэнгис ээ, юунд чи зугтав аа? Иордан аа, юунд чи ухрав аа?

6 Уулс аа, юунд та нар хуц мэт, Толгод оо, юунд хурга мэт цовхчив оо?

7 Дэлхий, Эзэний өмнө, Иаковын Бурханы өмнө доргигтун.

8 Тэрээр хадыг усан цөөрөм, Цахиур чулууг ундарга ус болгосон.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan