Дуулал 113 - Ариун Библи 2013Гачигдагсдад туслагч Бурхан 1 ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНий зарц нар аа, магтагтун, ЭЗЭНий нэрийг магтагтун. 2 Эдүгээгээс өнө мөнх хүртэл ЭЗЭНий нэр магтагдах болтугай. 3 Нар мандахаас жаргах хүртэл ЭЗЭНий нэр магтагдах болтугай. 4 ЭЗЭН бүх үндэстний дээгүүр өргөмжлөгдсөн бөгөөд Алдар нь тэнгэрсийн дээгүүр болой. 5 Бурхан ЭЗЭНтэй маань Хэн нь адил өндөрт заларч, 6 Тэнгэр газар дээрхийг үзэхээр Хэн бөхийдөг вэ? 7 Тэрээр ядуусыг шорооноос өргөж, Гачигдагсдыг үнсэн овооноос өндийлгөдөг нь 8 Ноёдтой хамт, Ард түмнийхээ ноёдтой хамт суулгахын тулд болой. 9 Хүүсэр эмэгтэйг Хүүхдүүдийн жаргалт эх болгон Тэрээр гэрт нь амьдруулдаг билээ. ЭЗЭНийг магтагтун! |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)