Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 11 - Ариун Библи 2013


Итгэлийн дуу
Удирдаачид. Давидын дуулал.

1 ЭЗЭН дотор би хоргодном “Уулын зүг шувуу шиг зугт” гэж Та нар яаж хэлж чадна вэ!

2 Харагтун, гэм буруутнууд нумаа хөвчилж, Сумаа тавихаар зэхэж байгаа нь Зөв шударга зүрхтэй нэгэн уруу Харанхуйд харвахын тулд болой.

3 Хэрэв сууриуд устгагдвал Зөв шударга нэгэн юу хийж чадах вэ?

4 ЭЗЭН ариун сүмдээ байна ЭЗЭНий сэнтий тэнгэрт байна. Түүний мэлмий хүмүүнийг ажиглаж, харц нь шалгадаг.

5 Зөвтийг хийгээд буруутыг ЭЗЭН шалгадаг бөгөөд Хүчирхийлэлд дурлагчийг Түүний сэтгэл үзэн яддаг билээ.

6 Буруут дээр Тэрээр урхи буулгах бөгөөд Гал, хүхэр ба түлэх салхи Тэдний аяганы хувь хишиг болох юм.

7 ЭЗЭН зөвт, Тэрээр зөв үйлдэлд дуртай Шударга нэгэн Түүний царайг харах болно.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan