Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 100 - Ариун Библи 2013


Бүх дэлхий ЭЗЭНийг магт
Талархлын дуулал.

1 Бүх дэлхий, ЭЗЭНд баясалтайгаар хашхирагтун!

2 ЭЗЭНд баяртайгаар үйлчил! Түүний өмнө баясалтайгаар дуулан ирэгтүн!

3 ЭЗЭН болбоос Бурхан гэдгийг мэдтүгэй! Биднийг бүтээсэн нь Тэр бөгөөд бид өөрсдөө бус аа. Бид Түүний ард түмэн, Түүний бэлчээрийн хонин сүрэг.

4 Түүний үүд хаалгаар талархалтайгаар, Түүний хашаанд магтаалтайгаар ор! Түүнд талархал өргөж, Түүний нэрийг магт.

5 ЭЗЭН сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх, Түүний итгэмж нь үеийн үед билээ.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan