Дуулал 1 - Ариун Библи 2013НЭГДҮГЭЭР НОМ (Дуулал 1–41) Зөвт ба буруутын зам 1 Буруутуудын зөвлөгөөгөөр алхдаггүй Нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй Басамжлагчдын байранд суудаггүй хүн ерөөлтэй еэ! 2 ЭЗЭНий хуулийг тэрээр бахдаж Энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана. 3 Урсгал усны дэргэд тарьсан мод адил Ургацын цагт жимсээ ургуулж Навчис нь үл хатна. Аливаа үйл нь түүнд Амжилтыг авчирна. 4 Гэм буруутан нь тийм бус агаад Салхиар ялгагдан хаягдах Тарианы хальс мэт. 5 Шийтгэл ирэхэд буруутан нь зогсож эс үлдэнэ Зөвтийн чуулалд ч нүгэлтнүүд зогсож үл хоцорно. 6 Зөвтийн замыг ЭЗЭН мэдмүй Буруутын зам сөнөж мөхмүй. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)