2Шастир 27 - Ариун Библи 2013Иотамын хаанчлал ( 2Ха 15:32–38 ) 1 Иотам хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилсан юм. Түүний эхийг Задокийн охин Иеруша гэдэг байв. 2 Тэрээр өөрийн эцэг Уззиагийн хийсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв. Зөвхөн ЭЗЭНий сүмд л ороогүй билээ. Гэвч ард түмэн завхарсан үйлээ үргэлжлүүлсээр л байлаа. 3 Тэрээр ЭЗЭНий өргөөний дээд хаалгыг мөн Офелын хэрмийн өргөтгөл хэсгийг барьж босгов. 4 Үүнээс гадна, тэрээр Иудагийн уулархаг нутагт хотууд босгож, модтой толгодууд дээр бэхлэлт, цамхгууд барив. 5 Тэр бас аммончуудын хаантай тулалдаж, тэднийг дийлсэн бөгөөд аммончууд тэр жилийн турш түүнд нэг зуун талант мөнгө, арван мянган кор буудай, арван мянган кор арвай өгчээ. Аммончууд бас хоёр, гурав дахь жил яг тийм хэмжээгээр түүнд төлжээ. 6 Иотам өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө зөв замаар явсан учраас хүчирхэгжсэн юм. 7 Иотамын бусад үйл хэрэг буюу түүний бүх дайн болон бүх замнал нь, харагтун, бүгд Израиль, Иудагийн Хаадын номд тэмдэглэгдсэн билээ. 8 Хаан болохдоо тэрээр хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилсан юм. 9 Иотам эцэг өвгөдийнхөө хамт нойрсож тэд түүнийг Давидын хотод тавьжээ. Хүү Ахаз нь түүний оронд хаан болов. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)