Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

2Шастир 13 - Ариун Библи 2013


Иудаг Абиа хаанчлав
( 1Ха 15:1–8 )

1 Иеробоам хааны арван наймдугаар онд Абиа Иудагийн хаан болжээ.

2 Тэрээр Иерусалимд гурван жилийн турш хаанчлав. Түүний эх Гибеагийн Уриелийн охин Микаиа байв. Абиа, Иеробоам нарын хооронд дайн болж байлаа.

3 Абиа дөрвөн зуун мянган шилдэг эр, эрэлхэг дайчидтай тулааныг эхлүүлж байхад, Иеробоам түүний эсрэг найман зуун мянган шилдэг, эрэлхэг хүчтэнүүдтэй тулааныг эхлүүлэв.

4 Абиа, Ефраимын уулсын нэг болох Земараим уулан дээр зогсоод —Иеробоам болон бүх Израиль аа, намайг сонсогтун!

5 Израилийн Бурхан ЭЗЭН, Израилийг захирах эрхийг давсан гэрээгээр Давид болон түүний хөвгүүдэд мөнхөд өгснийг та нар мэдэхгүй гэж үү?

6 Гэтэл Давидын хүү Соломоны зарц болох Небатын хүү Иеробоам эзнийхээ эсрэг босож тэрслэв.

7 Түүн дээр хамгийн олиггүй, үл бүтэх хүмүүс цугларцгаасан бөгөөд Соломоны хүү Рехобоамыг балчир, туршлагагүй, өөдөөс нь зогсож чадахааргүй байхад нь түүний эсрэг тэд хүчээ нэгтгэлээ.

8 Та нар үй олуулаа бөгөөд өөрсдөд чинь бурхад болгон Иеробоамын бүтээсэн алтан тугалуудаа авчирсан тул одоо Давидын хөвгүүдийн гарт байдаг ЭЗЭНий хаанчлалыг тэсвэрлэнэ хэмээн бодож байна.

9 Та нар ЭЗЭНий тахилч нар болох Аароны хөвгүүдийг болон левичүүдийг хөөн зайлуулж, өөр газрын ард түмнүүдийн адил өөрсдөдөө тахилчдыг томилсон бус уу? Өөрийгөө ариусгахаар нэг бухан бяруу, долоон хуцтай ирэх хэн боловч бурхад бус юмсын тахилч болдог.

10 Харин бидний хувьд, ЭЗЭН бидний Бурхан бөгөөд бид Түүнийг түлхэн хаяагүй. Аароны хөвгүүд болон левичүүд ажил албандаа ЭЗЭНд тахилчаар үйлчилж байна.

11 Өглөө, орой бүр тэд ЭЗЭНд шатаалт тахил мөн сайхан үнэрт утлага өргөдөг бөгөөд цэвэр ширээн дээр тавиг талх тавьдаг бөгөөд алтан дэнлүүний сууриуд дэнлүүнийхээ хамт үдэш бүр асаахад бэлэн байдаг. Бид Бурхан ЭЗЭНийхээ хариуцлагыг сахидаг, харин та нар Түүнийг түлхэн хаясан билээ.

12 Харагтун, Бурхан бидний тэргүүнд, бидэнтэй хамт байгаа бөгөөд та нарын эсрэг түгшүүрийн дохио өгөхөөр Түүний тахилчид ч дохионы бүрээтэйгээ энд байна. Өө Израилийн хөвгүүд ээ, эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНий эсрэг бүү дайтагтун. Та нар амжилтад хүрэхгүй шүү дээ гэв.

13 Харин Иеробоам тэдний араас нь орж ирэх отолт явуулжээ. Ингээд Иудагийн урд талд Израиль, ар талд нь отолт байв.

14 Иудачууд эргэх үедээ, харагтун, урдаасаа араасаа зэрэг довтлуулжээ. Иймээс иудачууд ЭЗЭНд хашхиран тахилч нар бүрээгээ хүнгэнүүлэн үлээв.

15 Тэгээд Иудагийн эрчүүд уухай хадаав. Тэднийг уухай хадаамагц Бурхан, Иеробоам ба бүх израиль хүнийг Абиагийн болон иудачуудын өмнө бут цохижээ.

16 Израилийн хөвгүүд Иудагаас зугтсан бөгөөд Бурхан тэднийг иудачуудын гарт өгөв.

17 Абиа болон түүний хүмүүс тэднийг үй олноор хядан устгаж, Израилийн таван зуун мянган шилдэг эрс үхэж үрэгдэв.

18 Тэр үед Израилийн хөвгүүд ялагдсан бөгөөд Иудагийн хөвгүүд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд түшиглэсэн учраас давуу хүчтэй байжээ.

19 Абиа, Иеробоамыг нэхэн хөөж, түүнээс зарим хотууд болох Бетелийг гацаануудынх нь хамт, Иешанаг гацаануудынх нь хамт болон Ефроныг гацаануудынх нь хамт булаан авав.

20 Абиагийн өдрүүдэд Иеробоам хүчээ сэргээж чадсангүй. ЭЗЭН түүнийг цохисонд тэрээр үхэв.

21 Харин Абиа хүчирхэгжив. Тэр арван дөрвөн эхнэр авч, хорин хоёр хүү, арван зургаан охин төрүүлэв.

22 Абиагийн бусад үйл хэрэг, түүний замнал ба түүний үгс нь эш үзүүлэгч Иддогийн тэмдэглэлд бичигдсэн билээ.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan