Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

2Коринт 8 - Ариун Библи 2013


Өгөөмөр сэтгэлийг урамшуулсан нь

1 Ах дүү нар аа, Македонийн чуулгануудад өгсөн Бурханы нигүүлслийг та нарт мэдүүлэхийг бид хүсэж байна.

2 Зовлонгийн үлэмж хатуу сорилтод байхдаа тэд баяр хөөрийн бялхалд байж, туйлын хоосрол нь тэдний өгөөмөр зангийн баялагт халгисан юм.

3 Учир нь тэд хэр чадлаараа болон хэрээсээ ч илүү, сайн дураараа өгснийг би гэрчилнэ.

4 Ариун хүмүүсийн төлөөх үйлчлэлд оролцох ивээлийн талаар биднээс асар шаргуугаар гуйж,

5 бидний найдаж байснаар бус, харин тэд өөрсдийгөө эхлээд Эзэнд, дараа нь Бурханы хүслийн дагуу бидэнд өгсөн.

6 Иймээс урьдаас эхэлсэн шигээ энэхүү нигүүлслийн ажилаа та нарын дотор дуусгахыг бид Титээс гуйсан юм.

7 Харин та нар юм бүхэнд, итгэл, үг, мэдлэг, аливаа оролдлого, та нарыг гэсэн хайранд маань бялхам байдгийн адил энэхүү нигүүлслийн ажилд ч бялхам байгаарай.

8 Би үүнийг тушаалаар бус, харин хайрын чинь жинхэнийг бусдын зүтгэлээр тэнсэхийн тулд хэлж байна.

9 Учир нь баян байсан ч та нарын тусын тулд хоосорсон Эзэн Есүс Христийн маань нигүүлслийг мөн Түүний хоосролоор баян болсноо та нар мэдэх билээ.

10 Энэ нь та нарын төлөө тул би энэ зүйл дээр бодолоо хэлье. Жилийн өмнөөс та нар анхлан үүнийг хийхээр эхэлсэн төдийгүй мөн ингэхийг хүссэн шүү дээ.

11 Харин одоо хийж байгаагаа дуусга. Үүнийг хүсэж эхэлсэн шигээ өөрт байгаагаараа дуусга.

12 Хэрэв бэлэн байдалтай байвал, байхгүй зүйлийн дагуу бус байгаа зүйлийнхээ дагуу энэ нь тааламжтай.

13 Бусдын хувьд хөнгөн болж, та нарт зовлон болоосой гэсэндээ бус, харин тэгш байхын үүднээс ингэв.

14 Өнөө цагт та нарын элбэг дэлбэг байдал тэдний хэрэгцээг хангаснаар тэдний элбэг дэлбэг байдал бас та нарыг хангах болно. Тэгэхлээр тэгш байх болно.

15 Энэ нь “Ихтэйд нь илүү гарсангүй, багатайд нь дутсангүй” гэж бичигдсэнчлэн юм.


Титийг магтав

16 Та нарыг гэсэн тэрхүү хичээл зүтгэлийг Титийн зүрхэнд өгсөн Бурханд талархал нь байх болтугай.

17 Учир нь ятгалгыг маань тэр хүлээн авсан төдийгүй өөрөө ихэд хичээж, сайн дураараа та нар уруу явсан.

18 Бид түүнтэй хамт нэгэн дүүг илгээлээ. Бүх чуулган түүнийг сайнмэдээний төлөө магтдаг.

19 Зөвхөн энэ ч биш, мөн Эзэний алдрын төлөө бидний үйлчилж буй энэхүү нигүүлслийн ажилд хамт явуулахаар, бидний хүслийг харуулахаар түүнийг чуулганууд томилсон.

20 Бидний үйлчилж буй энэхүү өгөөмөр бэлэг сэлтийн ажилд хэн нэг нь биднийг гутаах вий гэснээс ийнхүү урьдчилан сэргийлсэн юм.

21 Учир нь бид зөвхөн Эзэний өмнө төдийгүй мөн хүмүүсийн өмнө сайнаар үйлдэхийг хичээдэг.

22 Бид нэг дүүгээ тэдэнтэй илгээв. Түүний зүтгэлийг олон удаа зүйл бүрээр сорьсон. Одоо тэр та нарт итгэдэг тул бүр ч их зүтгэлтэй болсон.

23 Титийн хувьд, тэр миний анд нөхөр бөгөөд та нарын дунд буй хамтран зүтгэгч юм. Ах дүү нарын хувьд, тэд чуулгануудын элч нар, Христийн алдар мөн.

24 Иймд та нар хайрынхаа болон та нарын талаарх бидний сайрхлын баталгааг чуулгануудын өмнө тэдэнд ил тод үзүүл.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan